- Нүүр
- Сайдын тушаал
- АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Энэхүү тушаалыг БХБС-ын 2015-234 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

/Энэхүү тушаалыг БХБС-ын 2015 оны 234 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
МОНГОЛ УЛСЫН
ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2010 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Дугаар 206 Улаанбаатар хот
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
/Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал/
Монгол Улсын Газрын тухай хуулийн 19.1.1, 19.1.5-д заасныг үндэслэн ТУШААХ нь:
Нэг.Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалыг хавсралт ёсоор баталсугай.
Хоёр.Энэ аргачлалыг зохих журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, аймаг, нийслэлийн Газрын албадад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар /С.Очирбат/-т үүрэг болгосугай.
Гурав.Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны "Аргачлал батлахтухай" 136 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
