- Нүүр
- Сайдын тушаал
- АРХИДАН СОГТУУРАХ ЯВДАЛТАЙ ХИЙХ ТЭМЦЛИЙГ ХҮЧТЭЙ БОЛГОХ ТУХАЙ /Уг тушаалыг Батлан хамгаалах сайдын 2009 оны 107-р тушаалаар хүчингүй болсонд т

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ
АРХИДАН СОГТУУРАХ ЯВДАЛТАЙ ХИЙХ ТЭМЦЛИЙГ ХҮЧТЭЙ БОЛГОХ ТУХАЙ /Уг тушаалыг Батлан хамгаалах сайдын 2009 оны 107-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 505
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Илгээлт /1993.08.09/, Ерөнхийлөгчийн дэргэдэх нийгмийн дэг журам хангах ажлыг зохицуулан зохион байгуулах түр зөвлөлийн зөвлөмжид архидан согтуурах нь тус улсад нийгмийн дэг журам гажуудах нэг гол үндэс болж байна гэж дүгнээд, түүнтэй бүх нийтээр шийдвэртэй тэмцэхийг уриаллаа.
Цэргийн албан хаагчдын дотор ч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, согтуурсан үедээ эрүүгийн гэмт хэрэг үйлдэх, хэв журам зөрчих, энэ нь цэргийн алба, сахилга, ажлын хариуцлагад муугаар нөлөөлөх явдал эцэс болохгүй байна.
1991 онд согтуурсны улмаас 175 цэргийн албан хаагч сахилгын шийтгэл хүлээж байсан бол 1992 онд энэ зөрчил 1.2 дахин, 1993 оны эхний хагас жилд 1.5 дахин өсжээ.
1992 он гарснаас хойш 4 офицер, 1 байлдагч ийм зөрчлийн улмаас нас барж 23 цэргийн албан хаагч цагдаагийн байгууллагад эрүүлжигдсэн байна.
Сүүлийн 3 жилд цэргийн анги, байгууллагын 57 жолооч согтуугаар авто хөсөг жолоодож яваад осол гаргасан нь зам тээврийн нийт осол зөрчлийн 17.8 хувийг эзэлж байгаагийн дотор 089, 026, 205, ЦИС-ийн жолооч нар олонх нь байна. Зэвсэг, техник, шатах тослох материал, эд хэрэгсэл хариуцсан нярав түгээгч нараас согтууруулах ундааны зүйл өгсөн хүнд хурдан гавшгүй үйлчилж, бусад хүмүүстэй тоомжиргүй харьцан чирэгдүүлж, ажил алба хохироох ноцтой явдал цэргийн нэгдсэн агуулах дээр илэрч байна. Энэ нь архидан согтуурахын эсрэг бүх шатны захирагч, штаб, байгууллагаас байнгын тэмцэл хийхгүй, энэхүү муу зуршлын хор, холбогдлыг бие бүрэлдэхүүн, тодорхой хүмүүст сэнхрүүлэн ойлгуулах ажил илт хоцорч байгаатай холбоотойг тэмдэглэж, Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хууль, Ерөнхийлөгчийн бүх ард түмэндээ хандаж гаргасан илгээлт, "Архидан согтууруулах явдалтай тэмцэх ажлыг хүчтэй болгох тухай" зөвлөмж, цэргийн дүрмийн заалтыг МАЦ-ийн хэмжээнд тууштай хэрэгжүүлж хэвшүүлэхийн тулд ТУШААХ НЬ:
1. Цэргийн албан хаагчид болон цэргийн анги, байгууллагад ажиллагчдад анги, байгууллагын байрлалд /ажлын байр, албаны өрөө, танхим, заал тавиулан, командын ба жижүүр, харуул, диспетчер, шалган нэвтрүүлэх, уулзалтын байр, сургалтын төв, гал тогоо, цайны газар, агуулах, зоорь, халуун ус, уурын зуух, худаг гэх мэт/ согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглосугай.
2. Хугацаат албаны байлдагч, түрүүч, сонсогч нарт согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг бүрмөсөн хориглосугай.
3. Ардын цэргийн хэмжээнд архидан согтуурч үлгэргүй байдал гаргасан офицер, ахлагч, цэргийн анги, байгууллагад ажиллагчдын асуудлыг онцгойлон үзэж улсын хууль, цэргийн дүрмийн дагуу зохих хариуцлага зэмлэл хүлээлгэж, шаардлагатай бол алба, ажлаас нь зайлуулах, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх хүртэл шийдвэртэй арга хэмжээ авдаг журам тогтоохыг ЗХЕШ /хошууч генерал Р.Гаваа/-т даалгасугай.
4. Батлан хамгаалах яамны удирдах байгууллагын газар, хэлтэс, албадын дарга, ардын цэргийн нэгтгэл, анги, байгууллагын захирагч, дарга нарт даалгах нь:
5. Энэ тушаалыг ардын цэргийн нийт анги, байгууллагад хүргүүлэн сурталчлах, биелэлтийг зохион байгуулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэн явц үр дүнг сар бүр тооцож ажиллахыг ЗХЕШ-ын I газар /хошууч генерал Б.Шагдар/, БХЯ-ны Тамгын газар /хурандаа Ч.Жамсран/-т даалгасугай.
6. Энэ тушаал гарсантай холбогдуулан БХЯ-ны сайдын 1985 оны н/380 тоот тушаалыг хүчингүйд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
