- Нүүр
- Сайдын тушаал
- АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР, ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ /Хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулгын төлбөрийн хэмжээ, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аю

МОНГОЛ УЛСЫН ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙДЫН ТУШААЛ
АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР, ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ /Хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулгын төлбөрийн хэмжээ, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтүүдийг тогтоох магадлан шинжилгээний үнэлгээ/
2001 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 39
Монгол Улсын "Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай" хуулийн 22 дугаар зүйлийн 4, "Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай" хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:
1. Хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулгын төлбөрийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтүүдийг тогтоох магадлан шинжилгээний үнэлгээг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Аж ахуйн нэгж, байгууллагын захиалгын дагуу хэмжилзүйн ажил, үйлчилгээ эрхлэх, чанарын баталгаажуулалт хийх эрх олгох үнэлгээний хэмжээг гэрээний үндсэн дээр тогтоож мөрдөхийг Стандартчлал, хэмжил зүйн үндэсний төв /Ж.Хүрэлсүх/-д зөвшөөрсүгэй.
3. Үндэсний стандартын болон стандартаар үзүүлэх үйлчилгээнд үнэлгээ тогтоож, стандарт хэвлэн борлуулахад хяналт тавьж ажиллахыг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв /Ж.Хүрэлсүх/-д даалгасугай.
4./Энэ заалтыг Үйлдвэр, худалдааны сайдын 2002 оны 48 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
5. Энэ тушаалыг 2001 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
САЙД Ч.ГАНЗОРИГ
2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 2319 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
