A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /БХБС-ын 2014 оны 136-р тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

/БХБС-ын 2014 оны 136-р тушаалаар хүчингүй/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 160

Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Барилгын зураг төсөл зохиох,барилга угсралтын ажилд мөрдөх Барилгын норматив баримт бичиг " Зуухны тоног төхөөрөмж " БНБд 41/030/07-ийн 1 дүгээр хавсралтаар, "Барилгын гадна ханын шавардлагатай дулаан тусгаарлалтын ажлын техникийн дүрэм" БД 12/103/107-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж 2007 оны 10 дугаар сарын 01- ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын Барилгын хорооны 1987 оны 107 дугаар тогтоолоор батлан мөрдөж Строительный норм и правила " Котельные установки" СНиП ²²-35-76,Котельные установки и дополнение / Измения и дополнение для усл.МНР/ СНиП ²²-35-76 М-82 –ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай

3. Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгүүдийг хэвлэн олшруулж зураг төслийн болон барилга угсралтын байгууллагуудад мөрдүүлэх,хяналт тавьж ажиллахыг Барилга хот байгуулалт,нийтийн аж ахуйн үндэсний төв / Б.Бямбажав/-д даалгасугай.

4. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга,орон сууц,нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газар /Г.Мягмар/-т даалгасугай.

САЙД Ж. НАРАНЦАЦРАЛТ

Улсын бүртгэлийн 2007оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2756 дугаарт бүртгэгдсэн.