- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм “БНбД 22-01-01”/ /БХБС-ын 2006 оны 120 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм "БНбД 22-01-01"/
/БХБС-ын 2006 оны 120 дугаар тушаалаар хүчингүй болсон/
2002 оны 02 дугаар сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 30
Монгол Улсын Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Барилгын норм ба дүрэм Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм" / БНбД 22.01-01/-ийг 2002 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдөхөөр баталсугай.
2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Улсын барилгын хорооны 1987 оны 107дугаар тогтоолоор мөрдөхөөр баталсан строительные норм и правила "Строительство в сейсмических районах" /СНиП 11-7-81/, Улсын барилгын хорооны1987 оны 105 дугаар тогтоолоор баталсан строительные норм и правила "Строительство в сейсмических районах" /СНиП И-7-81/-ийн нэмэлт өөрчлөлт "Строительство в сейсмичееких районах изменения и дополнения для условий МНР" /СНиП II-7-8I- М-87/ -ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3. Барилгын норм ба дүрэм" / БНбД 22.01-01/-ийг хэвлэн олшруулж, холбогдох газруудад хүргүүлж мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар / Б,Бямбажав/-т даалгасугай.
4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтцийн улсын хяналтын алба /Н.Лхагва/-нд даалгасугай.
САЙД Б.ЖИГЖИД
2002 оны 02 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн 1820 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
