A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын нормативын баримт бичгийн тогтолцоо,, Үндсэн журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ЗТБХБсайдын 2009 оны 88 дугаар тушаалаар хүчингүй

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын нормативын баримт бичгийн тогтолцоо,, Үндсэн журам/

1999 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 125

Монгол Улсын Барилгын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 6.1.2 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Барилгын нормативын баримт бичгийн тогтолцоо, Үндсэн журам" БНбД 0-01-99-ийг хавсралт ёсоор баталж 1999 оны 05 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Энэ дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Б.Батжав/-д даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга-Архитектурын комиссын 1976 оны 57 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

1999 оны 5 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 1415 дугаарт бүртгэсэн