A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ  /БОС-ын 2007 оны 151-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /БОС-ын 2007 оны 151-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

1997 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 116

"Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 1997 оны 43 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг хэрэгжүүлэх, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор ТУШААХ ны

1. Байгаль орчны улсын хяналтын албан хаагчдын хэрэглэх бие хамгаалах болон техник хэрэгслийн жишгийг нэгдүгээр, Байгаль орчны хяналтын байгууллагуудад шаардагдах техник хэрэгслийн жишгийг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тушаалын 1 дүгээр заалтаар батлагдсан бие хамгаалах болон техник хэрэгслээр хангах арга хэмжээг 1998 онд багтаан дэс дараатай хэрэгжүүлэхийг Байгаль орчныг хамгаалах алба (С.Банзрагч), аймаг нийслэлийн Засаг даргын тамгын газар, аймгуудын засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын алба, нийслэлийн Байгаль орчны хяналтын газарт үүрэг болгосугай.

3. Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийн ялгах тэмдгийн загварыг баталж, хэрэглүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчныг хамгаалах алба (С.Банзрагч)-д даалгасугай.

САЙД Ц.АДЪЯАСҮРЭН

1997 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 1036 дугаарт бүртгэсэн.