A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГА, НИИТИЙН АЖ АХУЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙГ БАЙГУУЛАН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

БАРИЛГА, НИИТИЙН АЖ АХУЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙГ БАЙГУУЛАН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ

2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 8

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 201 дүгээр тогтоолын 4, 5 дугаар заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 02 дугаар тушаалаар байгуулагдсан комиссын актыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрыг татан буулгасантай холбогдуулан тус газрын үйл ажиллагааг 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон зогсоож, Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвийг байгуулж, 2005 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн ажиллуулсугай.

2. Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвийн дүрмийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

3. Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвийн зохион байгуулалтын бүтцийг 2 дугаар хавсралтаар баталж, тус төвийг дор дурдсан хэлтэстэй ажиллуулахаар тогтоосугай.

а/ Барилгын хэлтэс

4. Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газарт ажиллаж байсан 53 ажилтныг Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвийн мэдэлд шилжүүлсүгэй.

5. Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын 2004 оны жилийн эцсийн, аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэлд хаалт хийж, түүнд тусгагдсан 679216476 /зургаан зуун далан есөн сая хоёр зуун арван зургаан мянга дөрвөн зуун далан зургаан/ төгрөгийн нийт хөрөнгийг, эх үүсвэрийн хамт төвийн эхлэлтийн тайлан, тэнцэлд тусгахыг Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвийн дарга Б.Бямбажавд зөвшөөрсүгэй.

6. Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын байгуулсан гэрээ, хэлцэл, эрх эзэмшигчийн хүрээнд гүйцэтгэж байсан үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвийн дарга Б.Бямбажавд даалгасугай.

7. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Хөтөлбөр, цалингийн сан батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2001 оны 349 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсугай.