- Нүүр
- Сайдын тушаал
- БУУДАЙН ЖИШИГ ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ /ХХААС-ын 2007 оны 140 тушаалаар хүчингүй болгосон/

ХХААС-ын 2007 оны 140 тушаалаар хүчингүй болгосон
МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ
БУУДАЙН ЖИШИГ ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ
2001 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар А/126
Засгийн газрын хуралдааны 2001 оны 45 дугаар тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:
1. 2001 оны намрын ургацаас улсын нөөц болон "Буудай" санд авах стандартын шаардлага хангасан 1 тонн хүнсний буудайн жишиг үнийг 125,0 /нэг зуун хорин тав/ мянган төгрөгөөр, улсын нөөцөд авах 1 тонн сортын үрийн буудайн жишиг үнийг 160,0 /нэг зуун жар/ мянган төгрөгөөр, 2001 оны хавар импортоор үр авч үржүүлсэн аж ахуйн нэгжүүдийн сортын буудайн үрийн үнийг 170,0 /нэг зуун дал/ мянган төгрөгөөр тус тус тогтоосугай.
2. " Буудай" санд авах хүнсний буудайн болон үрийн буудайны чанарыг үнэлэх журам"-ыг хавсралтаар баталсугай. /2007 оны 140 тушаалаар хүчингүй болгосон/
3. Улсын нөөцөд авах үрэнд Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн зөвлөлийн 2001 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан улсын стандартыг мөрдөхийг Улсын нөөцийн газар /Ж.Бямбаноров/-т үүрэг болгосугай.
4. Улсын нөөцийн болон "Буудай" сангийн авалгад зөвхөн чанарын шаардлага хангасан үрийн болон хүнсний буудай хүлээн авч нөөцлөхийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Нэргүй/, Улсын нөөцийн газар /Ж.Бямбаноров/-т даалгасугай.
САЙД Д.НАСАНЖАРГАЛ
2003 оны 7 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 2195 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
