- Нүүр
- Сайдын тушаал
- БОЛЗОЛ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дипломат албанд орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах болзол, журам/ ГХС-ын 2010 оны 37-р тушаалаар хүчингүй болсон

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
БОЛЗОЛ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дипломат албанд орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах болзол, журам/
ГХС-ын 2010 оны 37-р тушаалаар хүчингүй болсон
2004 оны 7 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 34
Монгол Улсын Дипломат албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 144 дүгээр албан бичгээр өгсөн чиглэлийг үндэслэн ТУШААХ нь:
1. Дипломат албанд орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах болзол, журмыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү болзол, журмыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Алтангэрэлд даалгасугай.
САЙД Л.ЭРДЭНЭЧУЛУУН
2004 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн 2488 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
