- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /ЗТБХБС-ын 2009 оны 234-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
БАРИЛГЫН ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /ЗТБХБС-ын 2009 оны 234-р тушаалаар хүчингүй болсон/
1998 оны 10 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 240
Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн гуравдугаар бүлгийн 10 дугаар зүйлийн 3-ыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1.Инженерийн хийцтэй барилга, байгууламж барих, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах талаар захиалагч, гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжийн хооронд байгуулах гэрээний үлгэрчилсэн загварыг хавсралтын дагуу баталж, энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй.
2.Энэ тушаалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд бутцийн улсын хяналтын алба /Н.Лхагваа/, Барилга, архитектурын газар /Б.Лхагвасүрэн/-т даалгасугай.
ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙД
БӨГӨӨД ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН
САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Н.АЛТАНХУЯГ
Улсын бүртгэлд 1998 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1295 дүгээрт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
