A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Усны барилга байгууламжийн буурь /БНбДЗЗ-04-09/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Усны барилга байгууламжийн буурь /БНбДЗЗ-04-09/

2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 107

"Барилгын тухай" Монгол Улсын хуулийн 6.1.2. дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Усны барилга байгууламжийн зураг төсөл зохиох ажилд мөрдөх барилгын норм ба дүрэм "Усны барилга байгууламжийн буурь" /БНбДЗЗ-04-09/-ийг нэгдүгээр хавсралтаар, "Усны барилга байгууламжийн ачаалал ба үйлчлэл" /БН6ДЗЗ-05-09/-ийг хоёрдугаар хавсралтаар, "Усны барилга байгууламжийн бетон ба төмөр бетон бүтээц" /БНбДЗЗ-06-09/-ийг гуравдугаар хавсралтаар, "Шороон боомт" /БНбДЗЗ-07-09/-ийг дөрөвдүгээр хавсралтаар, "Бетон ба төмөр бетон боомт" /БН6ДЗЗ-08-09/-ИЙГ тавдугаар хавсралтаар, барилгын ажилд мөрдөх барилгын норм ба дүрэм "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" /БН6Д12-01-09/-ийг зургаадугаар хавсралтаар, тус тус баталж, 2010 оны 04 дугаар сарын 15 -ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 108 дугаар тушаалаар усны барилга байгууламжийн зураг төсөл зохиох ажилд мөрдөж байсан "Основания гидротехнических сооружений" СНиП2.02.02-85, "Нагрузки и воздействия на гидротехнические сооружения /волновые/" СниП2.06.04-82, "Плотины из грунтовых материалов" СНиП2.06.05-84, "Плотины бетонные и железобетонные" СНиП2.06.06-85, "Бетонные и железобетонные консрукции гидротехнических сооружений" СНиП2.06.08-87, Дэд бүтцийн сайдын 2003 оны 252 дугаар тушаалаар мөрдөж байсан "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт" /БНбД12-01-03/-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ш.Батсүх/, хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-т тус тус даалгасугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2010 оны 04 сарын 30-ны өдрийн 3136-рт бүртгэсэн