A

A

A

Бүлэг: 1979

САЙДЫН ТУШААЛ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД

2007 оны 08 сарын 01өдөр Дугаар 264 Улаанбаатар хот

Журам батлах тухай

"Улсын нисэхийн тухай" Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Улсын нисэхийн "Онцгой үүргийн нислэг үйлдэх журам"-ыг нэгдүгээр, "Тусгай үүргийн нислэг үйлдэх журам"-ыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Журмуудыг 2007 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн улсын агаарын хөлгийг эзэмшигч /цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх/ байгууллагуудад мөрдүүлсүгэй.

3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг яамны Мэдээлэл, хяналт- шинжилгээ, үнэлгээний газар /хурандаа Б.Коля/-т даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын 2001 оны 66 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД М.СОНОМПИЛ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА,