- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ҮНИЙН ИНДЕКС БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ
2002 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 200
Улаанбаатар хот
БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ҮНИЙН ИНДЕКС БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10 дахь заалт, Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын дэргэдэх Салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөлийн хурлын 2002 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/
1. 1990 онтой харьцуулсан барилга угсралтын ажлын 2001 оны үнийн индексийг хавсралтаар баталсугай.
2. Барилга угсралтын ажлын үнийн индекс тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулж, энэ онд батлуулахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын дарга /Б.Бямбажав/, Барилга-Архитектур корпорацийн захирал /Д.Хайсамбуу/-д даалгасугай.
САЙД Б.ЖИГЖИД
2002 оны 7 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн 1890 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
