- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ДУЛААН АЛДАЛТЫГ БАГАСГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ЗТБХБС-ын 2009 оны 314-р тушаалаар хүчингүй болсон

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ДУЛААН АЛДАЛТЫГ БАГАСГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
ЗТБХБС-ын 2009 оны 314-р тушаалаар хүчингүй болсон
1997 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 87
Дулааны эрчим хүчний алдагдлыг багасгах, дулааныг илүү үр ашигтай зарцуулж хэмнэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Барилгын дулаан техник"-ийн норм ба дүрэм БНбД 2.01.03-92-ын 1.2, 2.1, 2.2, 2.17-р зүйлүүдэд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
2. Нэмэлт өөрчлөлт оруулсан "Барилгын дулаан техник"-ийн норм ба дүрэм БНбД 2.01.03-92-ыг зураг төслийн ажилд 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхийг нийт зураг төслийн байгууллагуудад даалгасугай.
3. Угсармал орон сууцны барилгын гадна хаших хийцийн дулаан тусгаарлах чадвар нь шинэчлэн баталсан нормын шаардлага хангахгүй байгаа тул Байшин үйлдвэрлэх комбинатуудад технологийн шинэчлэлт хийх хөтөлбөр боловсруулахыг Барилга, барилгын материалын үйлдвэрийн газар /н.Очирбат/-т даалгасугай.
4. 1997 оны 7 дугаар сарын 01-нээс хойш барилга угсралтын ажил нь эхэлсэн /1999 оны 88 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/ бүх барилгын дулаан дамжуулах эсэргүүцэл нь шинэчлэн баталсан нормын шаардлага хангасан нөхцөлд ашиглалтад авч байх, шаардлага хангаагүй нөхцөлд тухайн барилгыг ашиглалтад авахгүй, төвлөрсөн дулаанд холбохгүй байхыг нийт захиалагч болон дулааны эрчим хүчний хангагч байгууллагуудад даалгасугай.
5. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтцийн улсын хяналтын газар /Н.Лхагва/, Эрчим хүчний удирдах газар /н.Чимид/, Барилга, архитектурын газар /н.Лхагвасүрэн/-т тус тус үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
