- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
2001 оны 2 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 46
"Хөдөлмөрийн тухай" хуулийн 95 дугаар зүйл, "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2000 оны 107 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Цэргийн албан хаагчаас албан үүргээ гүйцэтгэх явцад гарсан осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм", түүнд холбогдох баримт бичгийг 1-8 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Дүрмийг 2001 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж ажиллахыг Батлан хамгаалах яам / хошууч генерал С. Баасанхүү/, Зэвсэгт хүчний Жанжин штаб / дэслэгч генерал Ц. Дашзэвэг/, Улсын Иргэний хамгаалалтын газар /хурандаа О. Үржин/- т даалгасугай.
3. Энэ дүрэм батлагдсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын 1991 оны 1000 дугаар тушаалаар батлагдсан "Монгол ардын цэргийн албан хаагчдаас албан үүргээ гүйцэтгэх явцад гарсан ослыг судлан бүртгэх дүрэм"-ийг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ
2003 оны 7 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлийн 2164 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
