A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДААТГУУЛАГЧИД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ,ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ДААТГУУЛАГЧИД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ,ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2003 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 57/35/23

Монгол Улсын "Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай" хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. Даатгуулагчийн хэвтэн эмчлүүлэх тусламж эмчилгээний хувьсах зардлыг санхүүжүүлэх хэмжээг 1 дүгээр, даатгуулагчид үзүүлэх амбулаторийн тусламж, үйлчилгээний нэг даатгуулагчид ногдох хувьсах зардлын хэмжээг 2 дугаар, өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний нэг даатгуулагчид ногдох хувьсах зардлын хэмжээг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Даатгалаас санхүүжих орны тоог 10 хувиар бууруулж, зардлыг амбулаторийн зардал руу шилжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны А/52 дугаар тушаалд заасны дагуу төсөвлөгдсөн зардлыг амбулаторийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхэд зарцуулахыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар /Ц.Сүхбаатар/-т тус тус зөвшөөрсүгэй.

3. Эмчийн заалтаар орон нутгийн эмнэлгээс бүсийн оношлогоо, эмчилгээний төв болон улсын хэмжээний үйлчилгээтэй эмнэлэгт шилжин эмчлүүлэгчийн даатгуулагчийн тусламж , үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын төвлөрсөн сангаас төлөх хөрөнгийн дээд хэмжээг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагатай байгуулах гэрээндээ тусган хэрэгжүүлэхийг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар /Ц.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.

4. Даатгуулагчид үзүүлж байгаа амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний тоо, хэмжээ, эмнэлгийн орны хүчин чадал, зардалтай холбоотой эмнэлгийн статистик үзүүлэлтүүдийг үнэн зөв гаргахад хяналт тавьж, даатгалын байгууллагатай байгуулах гэрээндээ тусган хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай.

5. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /О.Ганбат/, Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Б.Баярт/, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Н.Нарангэрэл/-т тус тус даалгасугай.

6. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын сайдын 1998 оны А/145тоот, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 1998 оны А/358/359 тоот, Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын сайдын 2000 оны А/52 тоот, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2002 оны А/116/42 тоот, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2002 оны А/35/47/14 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ХӨДӨЛМӨРИЙН САЙД

Ч.УЛААН П.НЯМДАВАА Ш .БАТБАЯР

2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 2288 дугаарт бүртгэсэн