A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ /2008 оны 17-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ /Барилгын ажил гүйцэтгэх, техникийн шийдэл гаргах, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, зураг төсөл зохих ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дүрэм/

1994 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 115

Сайдын зөвлөлийн 1994 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Барилгын ажил гүйцэтгэх, техникийн шийдэл гаргах, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, зураг төсөл зохиох ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дүрэм"-ийг нэгдүгээр хавсралт ёсоор баталж, 1994 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2. 1 дүгээр заалтад дурдсан ажлыг гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажил, үйлчилгээний хөлсний жишгийг 2, 3 дугаар хавсралтаар баталсугай.

3. Энэ тушаалын 2, 3 дугаар хавсралтаар баталсан жишгийг тухайн ажил арга хэмжээний төсөвт тусгаж байхыг зураг төслийн болон захиалагч, гүйцэтгэгч байгууллагуудын дарга, эрхлэгч нарт даалгасугай.

4. Тендерийн үйл ажиллагааны зардалд зориулан захиалагч гүйцэтгэгчээс авах ажил үйлчилгээний хөлсийг хуваарилан зарцуулах журам гаргаж мөрдөхийг "Барилга" корпораци /Л.Шагдаррагчаа/-д зөвшөөрсүгэй.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 1993 оны 2 дугаар тушаалын 3 дугаар хавсралтыг хүчингүйд тооцсугай.

САЙД Р.САНДАЛХАН

1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 719 дугаарт бүртгэсэн