- Нүүр
- Сайдын тушаал
- ДААТГУУЛАГЧИД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг ЭМС, Сангийн сайд, НХХС-ын 2006 оны 306/300/92 дугаар тушаал

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНГИЙН САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ДААТГУУЛАГЧИД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг ЭМС, Сангийн сайд, НХХС-ын 2006 оны 306/300/92 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2005 оны 5 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 103/125/53
Монгол Улсын "Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль"-ийн 12.1 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Даатгуулагчийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний хувьсах зардлыг санхүүжүүлэх хэмжээг 1 дүгээр, амбулаторийн тусламжийн үйлчилгээний нэг даатгуулагчид ногдох зардлын хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөл бүхий улсын эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх болон амбулаторийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг 2005 оноос эхлэн шинэ тарифаар олгохыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар (С.Эрдэнэ)-т зөвшөөрсүгэй.
3. Батлагдсан ор болон амбулаторийн хүчин чадалд багтаан гүйцэтгэлээр санхүүжүүлж байхыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар (С.Эрдэнэ), аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай.
4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газар (Д.Баасанхүү), Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн бодлого, зохицуулалтын газар (Ж.Алтантуяа), Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Нийгмийн хамгааллын бодлого, зохицуулалтын газар, (Ч.Дагвадорж)-т тус тус даалгасугай.
5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Санхүү, эдийн засгийн сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2003 оны 57/35/23 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САНГИЙН САЙД НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД
Т.ГАНДИ Н.АЛТАНХУЯГ Ц.БАЯРСАЙХАН
2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 2561 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
