- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС, ЭМС-ын 2010-А/79/99 тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН XAMTAPCAH ТУШААЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС, ЭМС-ын 2010-А/79/99 тушаалаар хүчингүй болсон/
1998 оны 8 дугаар сарын12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 104/234
Усны тухай Монгол улсын хуулийн 13 дугаар зүйлийн 2,19, 20 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Рашааны ашиглалт, хамгаалалтын дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Рашаан ашиглах тухай гэрээ"-ний маягтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэхүү дүрэм болон гэрээний маягтыг аймгуудын Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын алба, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчны хяналтын газарт болон Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын газруудад тус тус хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчныг хамгаалах алба/С.Банзрагч/, Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын алба /Н.Сайжаа/-нд даалгасугай.
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН
С.БАЯРЦОГТ Ш.БАТБАЯР
1998 оны 9-р сарын 9-ний өдрийн улсын бүртгэлийн 1266 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
