A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг Батлан хамгаалах сайдын 2009 оны 107-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг Батлан хамгаалах сайдын 2009 оны 107-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

1995 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 03

"Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Монгол Улсын Зэвсэгт хүчний офицерын бүрэлдэхүүний цэргийн жинхэнэ алба хаах дүрэм"-ийг 1 дүгээр, "Монгол Улсын Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүний цэргийн жинхэнэ алба хаах дүрэм"-ийг 2 дугаар, "Монгол Улсын Зэвсэгт хүчинд офицерын алба хаах гэрээ"-г 3 дугаар, "Монгол Улсын Зэвсэгт хүчинд ахлагчийн алба хаах гэрээ"-г 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү дүрмүүдийг 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж, нийт офицер, ахлагч нараар судлуулах, хэрэгжүүлэх ажил зохион байгуулахыг Батлан хамгаалах яамны газар, хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудын захирагч нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ш.ЖАДАМБАА

1997 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 991 дугаарт бүртгэсэн