A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрэм/
Бүлэг: 1979

ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрэм/

2007 оны 10 дугаар сарын 19 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 82

Монгол улсын "Эрчим хүчний тухай хууль" –ийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

2. Энэ дүрэм баталагдсантай холбогдуулан Монгол улсын Дэд бүтцийн сайдын 1998 оны 174 дүгээр тушаалаар батлагдсан "Дулааны эрчим хүч, дулаан зөөгчийг хэмжих, тооцох дүрэм"-ийг холбогдох журмын хамт хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар / Ч.Саранжав / -т даалгасугай.

САЙД Б.ЭРДЭНЭБАТ

Улсын бүртгэлийн 2007 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2781 дугаарт бүртгэгдсэн.