A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ, ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ЗТБХБС-ын 2010 оны 112-р тушаалаар хүчингүй болсон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ, ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗТБХБС-ын 2010 оны 112-р тушаалаар хүчингүй болсон

2003 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 245

Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн 37-р зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор, Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.8 заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Иргэний нисэхийн үйл ажиллагаанд мөрдөх дор дурьдсан дүрмүүдийг хавсралт ёсоор баталсугай

ИНД-135 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-бага оврын онгоц, нисдэг тэрэг" (Хавсралт 1);

ИНД-138 "Эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа" (Хавсралт 2);

ИНД-148 "Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд анги үйлдвэрлэгч байгууллагыг гэрчилгээжүүлэх" (Хавсралт 3);

2. Батлагдсан дүрмүүдийг 2004 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдсүгэй.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Дүрэм батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай" Дэд бүтцийн сайдын 2003 оны 124 дүгээр тушаалаар батлагдсан ИНД-121 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-хүнд онгоц", ИНД-125 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-дунд онгоц" дүрмүүдэд дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

121.9-ийн (г)-д "нисэх буудлууд" гэснийг "аэродромууд", 125.36-гийн (а), 125.37-гийн (а), (б), (в)-д "нисэх буудал, нисэх буудлаас" гэснийг "аэродром, аэродромоос", 125.49-ийн (б)-д "нисэх буудалдаа" гэснийг "аэродромдоо", 125.76-гийн (а)-гийн 2/-ын (ii), 125.80-ын (б)-гийн 2/-т "нисэх буудлууд" гэснийг "аэродромууд" гэж;

121.25, 125.14-т "3(а), 3(6) ангиллын" гэснийг "Class 3(a), Class 3(b)" гэж;

121.39-ийн 1/, 121.40, 125.1-ийн (а), 125.2, 125.16-гийн (в), 125.31, 125.32, 125.37, 125.38, 125.39, 125.43, 125.44, 125.45, 125.48-ын 1/, 2/, 125.49-ийн (а)-гийн (ix), (xi)-д "хүнд, хүндийг, хүндээс, хүндэд" гэснийг "жин, жинг, жингээс, жинд" гэж;

121.42, 125.34, 125.44-ийн "D''-гийн тайлбарыг: "D-хөөрөлтийн боломжит зайн төгсгөл (онгоц хөөрч өндөр аван 15м-т хүрэх цэг)-өөс саад хүртэлх хэвтээ зайн хэмжээ" гэж;

121.41-ийн Хүснэгт 1, 125.33-ын Хүснэгт 1-д "шороо, эргэсэн хөрс" гэснийг "сайжруулаагүй хөрс", "зүлэг" гэснийг "сайжруулсан хөрс" гэж;

125.54-ийн (а)-гийн (ii)-т "метр (фут)-ээр, даралтаар хэмжигдэх өндрийн хэрэглэл" гэснийг "агаарын даралтаар өндрийг хэмжих хэрэглэл" гэж:

125.74-ийн (a), 125.75, 125.76, 125.77-д "нисэх багийн" гэснийг "багийн гэж;

125.80-ын гарчгийг "Нисэх багийн гишүүдийн сургалтын хөтөлбөр" гэж.

4. Батлагдсан дүрмүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (М.Дагва)-т үүрэг болгосугай.

САЙД Б.ЖИГЖИД

2004 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 2356 дугаарт бүртгэсэн.