- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗТБХБС-ын 2010-78 тушаалаар хүчингүй болсон/
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗТБХБС-ын 2010-78 тушаалаар хүчингүй болсон/
2006 оны 8 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 131
Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-аас тавих нислэгийн аюулгүй ажиллагааны зарим стандарт шаардлагад өөрчлөлт орсонтой холбогдуулж, Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.8 заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. ИНД-135 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-бага оврын онгоц, нисдэг тэрэг" дүрмийн 135.58-ын (а)-д "хөөрөлтийн жинтэй" гэсний дараа "турбинт олон хөдөлгүүрт" гэж нэмсүгэй,
Хоер. ИНД-139 "Аэродром-гэрчилгээжилт ба ашиглалт" дүрмийн 139.24-т дор дурдсан (а) заалтыг нэмж, байсан заалтыг (б) заалт болгон өөрчилсүгэй.
139.24 139.24 Үйл ажиллагааны зааврыг мөрдөх
(а) Энэ дүрмээр гэрчилгээжсэн аэродром эзэмшигч нь үйл ажиллагаандаа Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо (Safety Management System)- бий болгоно.
Гурав. ИНД-172 "Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт" дүрмийн 172.45-т (а) заалтыг нэмж, байсан заалтыг (б) заалт болгон өөрчилсүгэй,
172.45 Ерөнхий шаардлага
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх