- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Сумын соёлын төвийн үлгэрчилсэн дүрэм/

МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ
БСШУСайдын 2011 оны 3 сарын 16-ны өдрийн 83 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Сумын соёлын төвийн үлгэрчилсэн дүрэм/
1997 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 100
Соёлын тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 4, 13 дугаар зүйлийн 2 дугаар заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Сумын соёлын төвийн үлгэрчилсэн дүрэм" -ийг 1 дүгээр, "Сумын соёлын төвийн зориулалтын барилга, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт"-ыг 2 дугаар, "Сумын соёлын төвийн ажилтнуудын ажлын чиг үүрэг" -ийг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Сумын соёлын төвийн үлгэрчилсэн дүрмийг сумын соёлын төвүүдийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг шатны Засаг дарга нарт даалгасугай.
3. Дээрх дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн яамны Соёл, урлагийн газар /Н. УРТНАСАН/ -т үүрэг болгосугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Соёлын төвийн үлгэрчилсэн дүрэм" ийг батлах тухай Соёлын яамны сайдын 1988 оны 237 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ч.ЛХАГВАЖАВ
1997 оны 12 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн 1116 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
