- Нүүр
- Сайдын тушаал
- ДААТГУУЛАГЧИД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЭМС, СС, НХХС-ын 2009-407/265/159 тушаалаар хүчингүй/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНГИЙН САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ДААТГУУЛАГЧИД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЭМС, СС, НХХС-ын 2009-407/265/159 тушаалаар хүчингүй/
2009 оны 03 дугаар сарын 05 -ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 73/53/33
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:
Нэг. Улсын эмнэлгээр үйлчүүлэх даатгуулагчийн тусламж, үйлчилгээний өртөг ойролцоо оношийн бүлгийн суурь тарифийг нэгдүгээр хавсралтаар, рашаан сувилалаар үйлчлүүлэх нэг даатгуулагчийн тусламж үйлчилгээний зардлын хэмжээг хоёрдугаар хавсралтаар, өртөг ойролцоо оношийн бүлгээр даатгуулагчийн тусламж үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг тогтоох коэффициентыг гуравдугаар хавсралтаар тус тус баталж, 2009 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдлөг болгон ажилласугай.
Хоёр. Даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг шинэчлэн батласантай холбогдуулан төсвийн cap, улирлын хуваарьт өөрчлөлт оруулах санал боловсруулжтанилцуулахыг Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газар (Б.Батжаргал)-т үүрэг болгосугай.
Гурав. Эрүүл мэндийн байгууллагуудад даатгалын сангаас олгох санхүүжилтийг батлагдсан төсөвт багтаан олгохыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар /Ж.Алтанхуяг/-т зөвшөөрсүгэй.
Дөрөв. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (С.Энхболд), Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газар (Б.Батжаргал), Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Т.Энхтуяа)-т тус тус даалгасугай.
Тав. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2008 оны 03 сарын 28-ны өдрийн 84/131/134 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
