A

A

A

Бүлэг: 1979

/БХЯ-ны 2013.08.05-ны 1в/2095 тоот албан бичгийн дагуу бүртгэлээс хассан/

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2006 оны 7 дугаар сарын 6-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 210

"Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн 4 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1.Батлан хамгаалахын сайдын 1999 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан "Цэргийн албан хаагчдын дүрэмт хувцас өмсөх дүрэм"-д дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а. Дүрмийн 3 дугаар бүлгийн 1 дэх заалтын "мөрдэс нь маршалын" гэснийг "мөрдэс нь" гэж өөрчлөх:

б. Мөн бүлгийн 3 дугаар заалтын "Дээд офицерын цолны тэмдгийг мөрдэс дээр цувруулж оёно" гэснийг "Бригадын генерал, Хошууч генерал, Дэслэгч генералын цолны тэмдгийг мөрдэс дээр цувруулж, Генералын цолны тэмдгийн 2 өлзийг зэрэгцүүлж, бусад өлзийг цувруулж тус тус оёно" гэж өөрчлөх:

2."Цэргийн дүрэмт хувцасны техникийн шаардлага, нөхцөл батлах тухай" Батлан хамгаалахын сайдын 1999 оны 306 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 3.9 дүгээр заалт дахь хүснэгтийн 1, 2, 3, 4 дүгээр мөрүүдэд "

1 Маршал 2 30 80 +/-0.1
2 Хурандаа генерал 3 24 24 24 +/-0.1
3 Дэслэгч генерал 2 32 32 +/-0.1
4 Хошууч генерал 1 44 +/-0.1

1 Генерал 4 20 20 20 +/-0.1
2 Дэслэгч генерал 3 24 24 24 +/-0.1
3 Хошууч генерал 2 32 32 +/-0.1
4 Бригадын генерал 1 44 +/-0.1

3. Энэ тушаалыг 2006 оны 7 дугаар сарын 5 -ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.