A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм/

2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 53

Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Шинэчлэн боловсруулсан "Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийг нэгдүгээр хавсралтаар, "Эскалаторыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, 2009 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Шинээр батлагдсан дүрмүүдийг хэвлэн олшруулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажав/-д даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газар /Г.Мягмар/-т даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 3 дугаар сарын 30-ны 88 дугаар тушаалаар батлагдсан "Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийг хүчингүйд тооцсугай.

САЙД Х.БАТТУЛГА