- Нүүр
- Сайдын тушаал
- ДААТГУУЛАГЧИД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЭМС, СС, НХХС-ын хамтарсан 2009-73/53/33 тоот тушаалаар хүчинг

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНГИЙН САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ДААТГУУЛАГЧИД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЭМС, СС, НХХС-ын хамтарсан 2009-73/53/33 тоот тушаалаар хүчингүй болсон/
2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 84/131/34
Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ НЬ:
Нэг. Өртөг ойролцоо оношийн бүлгээр нэг даатгуулагчийн хэвтэн эмчлүүлэх, өдрийн эмчилгээний, амбулаторийн тусламж үйлчилгээний суурь тариф ба зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний үзлэг оношлогоо шинжилгээний тарифыг нэгдүгээр хавсралтаар, оношийн бүлгийн коэффициентыг хоёрдугаар хавсралтаар, нэг даатгуулагчийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг тохиолдлоор санхүүжүүлэх хэмжээг гуравдугаар хавсралтаар тус тус баталж, 2008 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдлөг болгон ажилласугай.
Хоёр. Тусгай зөвшөөрөл бүхий улсын эрүүл мэндийн байгууллагуудад өртөг ойролцоо оношийн бүлэг, нэг хэвтүүлэн эмчлүүлэгчээр санхүүжилтийг батлагдсан төсөвт багтаан олгохыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар (С.Эрдэнэ)-т зөвшөөрсүгэй.
Гурав. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (О.Сэмэр), Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газар (Б.Батжаргал), Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлого, зохицуулалтын газар (Ц.Нацагдолгор)-т тус тус даалгасугай.
Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 193/194/77 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САНГИЙН САЙД НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД
Б.БАТСЭРЭЭДЭНЭ Ч.УЛААН Д.ДЭМБЭРЭЛ
Улсын бүртгэлд 2008 оны 4 сарын 17-ны өдрийн 2907 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
