- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ТАГНУУЛЫН АЛБАНЫ “АЛДАР” МЕДАЛЬ БИЙ БОЛГОХ ТУХАЙ Ерөнхийлөгчийн 2007 оны 240-р зарлигаар хүчингүй болсон

Ерөнхийлөгчийн 2007 оны 240-р зарлигаар хүчингүй болсон
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ТАГНУУЛЫН АЛБАНЫ "АЛДАР" МЕДАЛЬ БИЙ БОЛГОХ ТУХАЙ
2004-02-20 Улаанбаатар хот
Дугаар 24
ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Тагнуулын байгууллагад алба хааж, тасралтгүй олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа генерал, офицер, ахлагчийг шагнах Тагнуулын албаны "Алдар" медаль бий болгосугай
2. Тагнуулын албаны "Алдар" медалийн тодорхойлолт, шагнах журмыг нэгдүгээр, загварыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
3. Дээр дурдсан медалиар шагнаж байх эрхийг Тагнуулын ерөнхий газрын даргад олгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н. БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
