- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ БАТЛАХ, ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 4 дүгээр сарын 16-ны 111 дүгээр тушаалаар хүчингүй болгсон/

2010 оны 4 дүгээр сарын 16-ны 111 дүгээр тушаалаар хүчингүй болгсон
МОНГОЛ УЛСЫН ЗАМ ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
ДҮРЭМ БАТЛАХ, ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 42
Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. ИНД-11 "Дүрэм боловсруулах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх" дүрмийг 1 дүгээр хавсралтаар, ИНД-92 "Аюултай ачаа тээвэрлэх" дүрмийг 2 дугаар хавсралтаар, ИНД-321 "Статистикийн мэдээлэл" дүрмийг 3 дугаар хавсралтаар, ИНД -39 "Нислэгт тэнцэх чадварын удирдамж", ИНД-121 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-хүнд онгоц", ИНД-43 "Техник үйлчилгээний ерөнхий дүрэм" дүрмүүдэд орох нэмэлт, өөрчлөлтийг 4 дүгээр /4-р хавсралтыг ЗТБХБСайдын 2009 оны 252 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/ хавсралтаар тус тус баталсугай.
2. ИНД-11 "Дүрэм боловсруулах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх", ИНД-92 "Аюултай ачаа тээвэрлэх", ИНД-321 "Статистикийн мэдээлэл" дүрмүүд болон ИНД-39 "Нислэгт тэнцэх чадварын удирдамж", ИНД-121 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-хүнд онгоц", ИНД-43 "Техник үйлчилгээний ерөнхий дүрэм" дүрмүүдэд орох нэмэлт өөрчлөлтийг 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус мөрдсүгэй.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн сайдын 2001 оны "Дүрэм батлах тухай" 377 дугаар тушаалаар баталсан ИНД-11 "Дүрэм санаачилах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх", ИНД-92 "Аюултай ачаа тээвэрлэх" дүрмийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4. Батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт орсон дүрмүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (С.Батмөнх)-т үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
