- Нүүр
- Сайдын тушаал
- ДААТГУУЛАГЧИД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ /2008 оны 84/ 131/ 34 тоот тушаалаар хүчингүй/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ДААТГУУЛАГЧИД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ /2008 оны 84/ 131/ 34 тоот тушаалаар хүчингүй/
2007 оны 07 дугаар сарын 04 -ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 193, 194, 77
Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ НЬ:
Нэг. Эмнэлгүүдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын аргаар Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журмыг нэгдүгээр, нэг даатгуулагчийн хэвтүүлэн эмчлэх, өдрийн эмчилгээ, амбулаторийн тусламж үйлчилгээний суурь тарифыг хоёрдугаар, өртөг ойролцоо оношийн бүлгийн коэффициентуудыг гуравдугаар, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, амбулаторийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэх хэмжээг дөрөвдүгээр, нэг даатгуулагчийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг нэг тохиолдлоор санхүүжүүлэх хэмжээг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. 2007 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн тусгай зөвшөөрөл бүхий улсын эрүүл мэндийн байгууллагуудад өртөг ойролцоо оношийн бүлэг, нэг хэвтүүлэн эмчлүүлэгчээр санхүүжилт олгохыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар (С.Эрдэнэ)-т зөвшөөрсүгэй.
Гурав. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (О.Баяр), Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар (Б.Цогтбаатар), Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлого зохицуулалтын газар (Ц.Нацагдолгор)-т тус тус даалгасугай.
Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2006 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 436/457/127 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САНГИЙН САЙД НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД
Д.ТУЯА Н.БАЯРТСАЙХАН Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
