A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Аймаг, хотын ерөнхий архитекторын шинэчилсэн дүрэм/ ЗТБХБС-ын 2010 оны 155-р тушаалаар хүчингүй
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

ЗТБХБС-ын 2010 оны 155-р тушаалаар хүчингүй

/Аймаг, хотын ерөнхий архитекторын шинэчилсэн дүрэм/

2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 33

"Хот байгуулалтын тухай" хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Аймаг, хотын ерөнхий архитекторын шинэчилсэн дүрмийг хавсралтаар баталж 2001 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Аймаг, хотын ерөнхий архитекторыг томилон уг дүрмийг мөрдөж ажиллуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖИГЖИД

2001 оны 02 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлийн 1707 дугаарт бүртгэсэн.