A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ / Иргэний нисэхийн багц дүрэм/ ЗТБХБС-ын 2009 оны 252, 2010 оны 111 дүгээр тушаалаар хүчингүй
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ / Иргэний нисэхийн багц дүрэм/

ЗТБХБС-ын 2009 оны 252, 2010 оны 111 дүгээр тушаалаар хүчингүй

2001 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 75

Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйл болон Сайдын зөвлөлийн 2001 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 4 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Иргэний нисэхийн багц дүрэм"-ийн

- ИНД-47 "Агаарын хөлгийн бүртгэл, таних тэмдэг"

- ИНД-65 "Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтныг үнэмлэхжүүлэх"

2. Дээрх дүрмүүдийг 2001 оны 6 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар /н.Дагва/-т даалгасугай.

3. Батлагдсан дүрмүүдийг хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гарган зохих сургалтыг зохион байгуулах, сурталчлах, иргэний агаарын тээврийн системийн хэмжээнд шалгалт, шүүлэг авч, цаашид боловсруулах дүрмүүдийг "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хууль, олон улсын стандартад нийцүүлэхийг ЗТМХАЖБЗГ /н.Сэрээтэр/, ИНЕГ /н.Дагва/ нарт үүрэг болгосугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1997 оны 239, 1998 оны 209, Дэд бүтцийн хөгжлийн сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 1998 оны 142/387 тоот тушаалуудаар батлагдсан дүрэм, журмуудыг хүчингүй болсонд тооцсугай.