A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэний нисэхийн багц дүрэм/ ЗТБХБС-ын 2010 оны 77-р тушаалаар хүчингүй болсон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэний нисэхийн багц дүрэм/

ЗТБХБС-ын 2010 оны 77-р тушаалаар хүчингүй болсон

2001 оны 10 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 269

Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.8 дахь заалт болон Дэд бүтцийн сайдын зөвлөлийн 2001 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 4 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Иргэний нисэхийн багц дүрэм"-ийн

ИНД-12 "Нислэг-техникийн осол, зөрчлийн талаар мэдээлэх"

ИНД-39 "Нислэгт тэнцэх чадварын удирдамж" ИНД-61 "Нисэгчийн үнэмлэх, зэрэглэл"

2. Дээрх дүрмүүдийг 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар /М.Дагва/-т даалгасугай.

3. Батлагдсан дүрмүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган сургалт зохион байгуулах, сурталчлах, цаашид боловсруулах дүрмүүдийг олон улсын стандартад нийцүүлэхийг Зам, тээвэр, мэдээлэл холбоо, аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар /Ж.Сэрээтэр/, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар /М.Дагва/ нарт үүрэг болгосугай.