- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ ДБХС-ын 1999.08.24-ны 220-р тушаалаар хүчингүй

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах дүрэм/
1994 оны 05 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 141
Монгол улсын Засгийн газрын 1994 оны 60 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах дүрэм" /БНбД/-ийг хавсралтын ёсоор баталж, 1994 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй.
2. "Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах дүрэм"-ийг шинээр гарсан хууль, тогтоомжуудтай нийцүүлэн боловсронгуй болгох арга хэмжээ авч байхыг барилга, техник, ашиглалтын хяналтын газар /н.Лхагваа/-т даалгасугай.
3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Барилга, хот байгуулалтын комиссын 1991 оны 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Р.САНДАЛХАН
1994 оны 7 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 688 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
