- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМД ЗАРИМ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2008 оны 24-р тушаалаар хүчингүй болсон/

/БОАЖС-ын 2008 оны 24-р тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМД ЗАРИМ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2001 оны 12 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 245
Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад Иргэдийн оролцоо, идэвхитэй үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих зорилгоор Сайдын зөвлөлийн 2001 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1."Журам батлах тухай" Байгаль орчны сайдын 1999 оны 6 дугаар сарын 4-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн талаарх мэдээллийг хүлээн авч, мэдээлэгчийг урамшуулах журам"-д дор дурдсан нэмэлт өөрчлөлт оруулсугай. Үүнд:
1.1.Журмын 2 дугаар хэсгийн 2 дахь мөрөнд "..Мэргэжлийн хяналтын алба" гэснийг "..Байгаль орчны алба, газар" гэж, 3 1дэхь мөрөнд "..Байгаль орчны хяналтын газар" гэснийг "..Байгаль орчин-экологийн хяналтын газар" гэж өөрчлөх;
1.2.Журмын 13 дугаар хэсгийн 4 дэх мөрөнд заасан "15" гэсэн хувийг "20" хүртэл гэж өөрчлөх;
1.3.Журмын 15 дугаар хэсгийг "Ан агнуурын хууль Югтоомжийн зөрчлийн тухай мэдээлсэн иргэдэд мөнгөн шагнал олгохдоо Ан агнуурын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хувь хэмжээг баримтлана" гэж өөрчлөн найруулах;
1.4.Журмын 16 дахь хэсгийн 16.1-д "Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, Байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай" Монгол улсын хуулиар ан амьтныг Хамгаалах өсгөн үржүүлэхэд зориулан агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлогоос зарцуулбал зохих хувь буюу аймаг, нийслэлийн төсвийн тусгай дансанд төвлөрүүлсэн төлбөрийн орлого" гэсэн нэмэлт оруулж 16 дахь хэсгийн дэс дугаарыг өөрчлөх.
Текст томруулах
A
A
A
