- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих жура

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих журам /
2001 оны 6 дугаар сарын 29-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 187/76
"Ашигт малтмалын тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1."Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих журам"-ыг хавсралтын ёсоор баталж 2001 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, биелэлтийг жил бүрийн 12 дугаар сард сайдын зөвлөлийн хамтарсан хуралдаанд танилцуулж байхыг Геологи, эрдэс баялгийн бодлого, зохицуулалтын газар /Д.Бат-Эрдэнэ/, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар /Д.Жаргалсайхан/, Төсвийн бодлого, зохицуулалтын газар /Д.Баасанхүү/ нарт тус тус даалгасугай.
3. Энэ журам гарсантай холбогдуулан Сангийн сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 1997 оны 333/А218 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Геологийн судалгааны ажлыг төлөвлөх, төсвөөс санхүүжүүлэх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙД
2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 2328 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
