- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /УДШЕШ, УЕП, ХЗДХС-ын 2008-103/18/132 тоот тушаалаар хүчингүй болгосон//

MОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /УДШЕШ, УЕП, ХЗДХС-ын 2008-103/18/132 тоот тушаалаар хүчингүй болгосон//
1999 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 29, 121, 80
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАН ТУШААХ нь:
1."Эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийн улмаас хураагдсан спирт, согтууруулах ундааны зүйлийг устгах журам"-ыг хавсралтын ёсоор баталж, 1999 оны 5, дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2.Хил, гааль, мэргэжлийн хяналтын албаны болон цагдаа, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан спирт, согтууруулах ундааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, спирт, согтууруулах ундааны зүйлийг хураан авах, устгах талаар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн нь тогтоогдвол уг гэм буруутай хүнийг ажлаас нь холбогдох хууль тогтоомж, дүрмийн дагуу халж байсугай.
З.Хил, гааль, цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэх болон мэргэжлийн хяналтын байгууллагад эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийн улмаас хураагдан шүүхийн шийдвэр гаралгүйгээр одоо бэлэн хадгалагдаж буй спирт, согтууруулах ундааны зүйлийг энэ тушаалаар тогтоосон журмын дагуу 1999 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор устгасугай.
4.Энэхүү тушаалын биелэлтэд байнга хяналт тавьж, дүнг хагас жил тутам нэгтгэн танилцуулж байхыг Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий прокурорын газрын I газрын дарга нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ЕРӨНХИЙ ПРОКУРОР Н.ГАНБАЯР
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Л.ЦОГ
Текст томруулах
A
A
A
