- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Авто тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх журам / - /ДБС/ХЗДХС-н 2002 оны 133/100-р тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Авто тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх журам / - /ДБС/ХЗДХС-н 2002 оны 133/100-р тушаалаар хүчингүй/
2000 оны 4 дүгээр сарын 05 - ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 100/130
Монгол Улсын "Авто тээврийн тухай" хуулийн 17 дугаар зүйл, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай" хуулийн 9, 10 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1."Авто тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх журам"-ыг хавсралтаар баталж, 2000 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж хэрэгжүүлсүгэй.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайд, Байгаль орчны сайдын "Журам баталж, комисс байгуулах тухай" 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 100/78/54/53 тоот хамтарсан тушаалыг 2000 оны 5 дугаар сарын 1-нээс хүчингүй болсонд тооцсугай.
ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД Г.БАТХҮҮ
ХУУЛЬ ЗҮЙН САЙД ДАШ.ГАНБОЛД
Текст томруулах
A
A
A
