A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХСайдын 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 244 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХСайдын 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 244 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

1997 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 324

Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Монгол Улсын хуулийн 76 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу Улсын ерөнхий прокурортой зөвшилцсөний үндсэн дээр ТУШААХ нь:

1. Хугацаагүй хорих тусгай салбар болон дамжин өнгөрүүлэх ангид мөрдөх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дарга, хошууч генерал Л.Гарамжилд даалгасугай.

З.Энэ журам батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурорын 1994 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 95/А/83 тоот тушаалаар баталсан "Хугацаагүй хорих ялыг гяндангийн тусгай тасалгаанд эдлүүлэхэд мөрдүүлэх журам", Хорих байгууллагуудыг удирдах газрын даргын 1996 оны 1 дүгээр сарын 25-ны а/11 тоот тушаалаар баталсан "Гяндан болон хугацаагүй хорих тусгай салбарт мөрдөх журам"-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ж.АМАРСАНАА