- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улс, Оросын Холбооны Улсын харъяат холимог гэр бүлээс төрсөн хүүхдийн харъяаллыг сонгоход баримтлах журам/ 2008 о

MОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улс, Оросын Холбооны Улсын харъяат холимог гэр бүлээс төрсөн хүүхдийн харъяаллыг сонгоход баримтлах журам/ 2008 оны 03 дүгээр сарын 10-ний өдрийн 78 дүгээр тушаалаар хүчингүй
1999 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 224
"Хоёрдмол харъяалал үүсэх тохиолдлыг арилгах тухай" Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1975 оны конвенцийн тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1."Монгол Улс, Оросын Холбооны Улсын харъяат холимог гэр бүлээс төрсөн хүүхдийн харъяаллыг сонгоход баримтлах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв /А.Энхжав/-д үүрэг болгосугай.
САЙД ДАШ.ГАНБОЛД
Текст томруулах
A
A
A
