A

A

A

Бүлэг: 1979

САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2006 оны 87-р тушаалаар хүчингүй болгосон/

Хэвлэх

2002 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 72

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 9 дэх заалтыг үндэслэн Монгол Улсад Гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан, хувийн хэргээр зорчих, түр, удаан хугацаагаар болон байнга оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах, цагаачлахтай холбогдсон болон харьяатын асуудлаар төрийн захиргааны төв, орон нутаг, шүүх эрх мэдлийн байгууллагын хооронд мэдээлэл харилцан солилцох үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:

1. "Гадаадын иргэн, харьяатын асуудлаар мэдээлэл харилцан солилцох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай

2. Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагад даалгаж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Одсүрэнд тус тус үүрэг болгосугай

САЙД Ц.НЯМДОРЖ