- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн А81/118/А25 дугаар тушаалаар хүчингүй болсон.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн А81/118/А25 дугаар тушаалаар хүчингүй болсон.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2002 оны 2 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 25/37/09
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Хилийн чанад дахь тус улсын дипломат төлөөлөгчийн газраас Монгол Улсын иргэдийн иргэний бүртгэлийн холбогдолтой лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх журам", "Хилийн чанад дахь тус улсын дипломат төлөөлөгчийн газраас олгох лавлагаа, тодорхойлолтын үйлчилгээний хөлс" /
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,7 дахь заалт, Дипломат албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5,6 дахь заалт, Засгийн газрын 1996 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын хүн амын автоматжуулсан төв регистерийн мэдээллийн санг баяжуулах, ашиглах журам"-ын 18 дахь хэсэг, "Иргэний бүртгэл, мэдээллийн ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 104-р тогтоолын 4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Хилийн чанад дахь тус улсын дипломат төлөөлөгчийн газраас Монгол Улсын иргэдийн иргэний бүртгэлийн холбогдолтой лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх журам"-ыг 1 дүгээр, "Хилийн чанад дахь тус улсын дипломат төлөөлөгчийн газраас олгох лавлагаа, тодорхойлолтын үйлчилгээний хөлс"-ийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Хилийн чанад дахь тус улсын дипломат төлөөлөгчийн газарт иргэний бүртгэлтэй холбогдох лавлагаа, тодорхойлолтыг шуурхай гарган өгч байхыг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга А.Энхжавт, үйлчилгээний хөлсний мөнгийг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хугацаанд нь саадгүй шилжүүлж байхыг тус улсаас гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт тус тус үүрэг болгосугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ч.УЛААН ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ЭРДЭНЭЧУЛУУН
/Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн А81/118/А25 дугаар тушаалаар хүчингүй болсон./

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНГИЙН САЙД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр
Дугаар А81/118/А25
Улаанбаатар хот
Тушаал хүчингүй болгох тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүү, эдийн засгийн сайд, Гадаад хэргийн сайдын 2002 оны 25/37/09 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ | САНГИЙН САЙД
Б.ЧОЙЖИЛСҮРЭН | ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД
Ц.МӨНХ-ОРГИЛ |
Текст томруулах
A
A
A

