A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Байгууллага, аж ахуйн нэгжид төлбөрт үйлчилгээ хийх төрөл, уйлчилгээний зардал, зардал нөхөн төлүүлэх журам/ 2008 оны 03 д
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Байгууллага, аж ахуйн нэгжид төлбөрт үйлчилгээ хийх төрөл, уйлчилгээний зардал, зардал нөхөн төлүүлэх журам/ 2008 оны 03 дүгээр сарын 10-ний өдрийн 78 дүгээр тушаалаар хүчингүй

Хэвлэх

2001 оны 8 дугаар сарын 24-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 226

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. Байгууллага, аж ахуйн нэгжид төлбөрт үйлчилгээ хийх төрөл, уйлчилгээний зардлыг нэгдүгээр, зардал нөхөн төлүүлэх журмыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай,

2. Энэхүү журмыг 2001 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Гал түймэртэй тэмцэх газар түүний харьяа аймаг, нийслэлийн Гал түймэртэй тэмцэх хэлтэс, албадын дарга нарт үүрэг болгосугай.

3. Төлбөрт үйлчилгээ, зардал нөхөн төлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Гал туймэртэй тэмцэх газар /хурандаа Д.Хишигбаатар/-т үүрэг болгосугай.

САЙД Ц.НЯМДОРЖ