- Нүүр
- Сайдын тушаал, Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх Боловсон хүчний дамжааны сургалтын хөтөлбөр/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 107/118
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Гэрээт харуул хамгаалалтын тухай Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх боловсон хүчний сургалтын хөтөлбөрийг 1 дүгээр, сургалтын төлөвлөгөөг 2 дугаар, хяналт тавих журмыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Одсүрэн/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар /Д.Дамдинсүрэн/-д даалгасугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД А.ЦАНЖИД
Улсын нэгдсэн бүртгэлийн 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3045 дугаарт бүртгэв.
Текст томруулах
A
A
A