- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 195 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 195 дугаар тушаалаар хүчингүй болсон/
2002 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 244
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг үндэслэн Улсын ерөнхий прокурортой зөвшилцсөний дагуу ТУШААХ нь:
1."Дамжин өнгөрүүлэх анги, нэгдсэн эмнэлэгт мөрдөх дэглэм, харуул хамгаалалтын журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмыг 2002 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс даган мөрдөж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /хурандаа Ж.Чойжанцан/-т даалгасугай.
З.Энэ журам батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 1997 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 324 дүгээр тушаалаар батлагдсан "Хугацаагүй хорих тусгай салбар, дамжин өнгөрүүлэх ангид мөрдөх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
