A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХСайдын 2008 оны 50 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХСайдын 2008 оны 50 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2002 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 215

"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль"-ийн 8 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын "Хорих ангийн дотоод журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын 1-д заасан журмыг 2002 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /хурандаа Ж.Чойжанцан/-т даалгасугай.

З.Энэ журам батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 1997 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 93 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.НЯМДОРЖ