- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /”Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад зарим зардал хангамж олгох журам”,

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ГХСайд, Сангийн сайдын хамтарсан 2012 оны 2 сарын 21-ний өдрийн А18/50 дугаар тушааалаар хүчингүйд тооцсон
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад зарим зардал хангамж олгох журам", "Улаанбаатараас Дипломат төлөөлөгчийн газар хүртэл явах чиглэл, хугацаа" /
2001 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 07/24
Монгол Улсын Дипломат албаны хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь :
1."Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад зарим зардал хангамж олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, Улаанбаатараас Дипломат төлөөлөгчийн газар хүртэл явах чиглэл, хугацааг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү журмыг 2001 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхийг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баярт, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Түмэндэмбэрэл, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт даалгасугай.
3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Гадаад хэргийн сайдын дор дурдсан тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсүгэй.
Текст томруулах
A
A
A
