- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХХААС, ХЗДХС-ын 2010 оны 10/6 тоот тушаалаар хүчингүй болсон/

MОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2005 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 175/193
"Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль"- ийн 5.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Бод малыг индексжүүлсэн тамга, дугаарын сулжээнд хамруулах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Аймаг, нийслэлийн бод малын тамга, дугаарын индекс"-ийг 2 дугаар хавсралтаар, "Индексжүулсэн тамга, дугаарын сүлжээнд хамрагдсан малд хөтлөх бүртгэлийн маягт"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Бод малыг индексжүүлсэн тамга, дугаарын сүлжээнд хамруулах бэлтгэл зохион байгуулалтын арга хэмжээг 2006-2008 онд багтаан хэрэгжүулэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Цэрэндорж нарт даалгаж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.
3. Энэ журмын хэрэгжилтийн явц, байдалд байнгын хяналт тавьж ажиллахыг Улсын мэргэжлийн хяналтын газар /Б.Баасан/, Цагдаагийн Ерөнхий газар /Д.Сандаг-Очир/-т үүрэг болгосугай.
4. Улсын хэмжээнд байгаа нийт бод малыг индексжүүлсэн тамга, дугаарын сулжээнд хамруулахад шаардагдах малын ээмэг, тамга хийх, бүртгэлийн маягт хэвлуүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцож шийдвэрлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Цэрэндорж, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Даштүдэв нарт үүрэг болгосугай.
5. Бод малыг индексжүүлсэн тамга, дугаарын сүлжээнд хамруулах арга хэмжээг хэрэгжүулсэн ажлын дүнг 2008 оны гуравдугаар улиралд багтаан Хүнс, хөдөө аж ахуйн болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөлийн хамтарсан хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Цэрэндорж нарт даалгасугай.
6. Бод малыг улсын хэмжээнд индексжүүлсэн тамганы сүлжээнд хамруулах журам"-ыг 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Текст томруулах
A
A
A
